tsus.png

2021-04-15 09:30
БШУЯ-наас өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам баталлаа. Дээд боловсролын байгууллага: Хичээл сонголт баталгаажуулахад урьдчилан төлбөр шаардахгүй, цуцлахгүй байх Анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтад оруулах Төлбөрийн уян хатан нөхцөл сар улирлаар төлөх боломжтой байх Дотуур байрны төлбөрийг буцаан олгох дараагийн төлбөрт […]

hunii-erhiin-komiss-1024x576.jpg

2021-04-15 09:20
Иргэн С нь нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цахим орчинд мэдээлжээ. Энэ мэдээллээс үүдэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг, заналхийлдэг гэх мэдээлэл цахим орчинд […]

257396-21062020-1592699321-1119356331-ongots.jpeg

2021-04-15 09:10
Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгийн онгоц өнөөдөр өглөө 06:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Нислэгийг БНСУ-ын Asiana Airlines /Асиана эйрлайнз/ компани үйлдсэн юм. Тус нислэгээр 162 иргэн ирлээ. Иргэдийг “Тайж”, “Лион”, “Мөнх-Хустай” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

songuuli-1024x751.jpg

2021-04-15 09:07
Mонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд орон даяар явагдана. Иймд Сонгогч Та, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын election.burtgel.gov.mn сайтаар орж шалгахыг зөвлөлөө. Тус сайтад хандаж зөвхөн өөрийн мэдээлэлтэй танилцахаас гадна өөрийн оршин суугаа хаяг дээр бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд […]

1515151515151515.png

2021-04-15 09:01
Шри-Ланкийн цагдаагийн газраас “Дэлхийн мисс-2020” цол хэргэмийг эзэмшигч Кэролайн Журиг “Шри-Ланкийн мисс”-ийн титмийг булаан авах оролдлого хийснээс болоод саатуулжээ. Өнгөрөгч ням гарагт “Шри-Ланкийн мисс” тэмцээний ялагчид шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон юм. Энэ жил Пушика Де Силва түрүүлсэн байна. Гэтэл шүүгчдийн багийн гишүүн, өмнөх жилийн титмийн эзэн, “Дэлхийн мисс-2020”-ын оролцогч Кэролайн Жури шүүгчдийн шийдвэртэй саналтай […]

shuuh-1-2.jpg

2021-04-15 09:01
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж, долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/, Мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт […]

covid.png

2021-04-15 08:42
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж PCR шинжилгээний цэгүүд нийтэд үйлчлэхгүй. Зөвхөн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх болон хөдөө, орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдэд үйлчилж байна. Тодруулбал, эрүүл мэнд, буяны ажил болон хүнс, шатахуун, малын өвс, тэжээлийн тээврээр орон нутаг руу зорчих иргэдэд үйлчлэх юм. Ингэхдээ иргэд үүнийгээ батлах бичиг баримттай байх […]

tsag-agaar.jpg

2021-04-15 08:35
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, төв, говь, зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. […]

zurag1.jpg

2021-04-14 20:37
Зуугаад жилийн өмнө тайлагдашгүй ямар өвчин байсан бэ гээд ярихаар хамгийн түрүүнд испани ханиад санаанд орно. Гэвч өнгөрсөн зууны эхний 25 жил хүн төрөлхтөнд нүүрлэсэн нойрны тайлагдашгүй өвчний талаар мэдэх хүмүүс ховор. 1915 онд Европ тив Дэлхийн дайнд нэрвэгдсэн юм. Хуучин ертөнцөд янз бүрийн улс орон, тивээс цэргийн ангиуд ирсэн бөгөөд тэдэнтэй хамт элдэв төрлийн […]

suulgats.jpg

2021-04-14 20:18
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн БЯМБА гарагт бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай билээ. Энэ жил бүх нийтээр мод тарих өдрийг “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын 100 хороотой хамтран айл, өрхийн хашаанд мод тарих арга хэмжээг […]