Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж PCR шинжилгээний цэгүүд нийтэд үйлчлэхгүй. Зөвхөн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх болон хөдөө, орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдэд үйлчилж байна.
Тодруулбал, эрүүл мэнд, буяны ажил болон хүнс, шатахуун, малын өвс, тэжээлийн тээврээр орон нутаг руу зорчих иргэдэд үйлчлэх юм. Ингэхдээ иргэд үүнийгээ батлах бичиг баримттай байх шаардлагатай. Нийслэлд PCR шинжилгээний байнгын гурав, явуулын гурав, нийт зургаан цэг ажиллаж байна.
Хэрэв танд халдварын шинж тэмдэг илрэх юм уу, хэн нэгэн хүний ойрын хавьтал болсон бол харьяа өрхийн эмнэлэг, эмчдээ хандаарай.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс