БНСУ-ын Asiana Airlines компанийн нислэгээр 162 иргэн эх орондоо ирлээ

2021-04-15 09:10
257396-21062020-1592699321-1119356331-ongots

Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгийн онгоц өнөөдөр өглөө 06:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Нислэгийг БНСУ-ын Asiana Airlines /Асиана эйрлайнз/ компани үйлдсэн юм.

Тус нислэгээр 162 иргэн ирлээ.

Иргэдийг “Тайж”, “Лион”, “Мөнх-Хустай” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.