Шри-Ланкийн цагдаагийн газраас “Дэлхийн мисс-2020” цол хэргэмийг эзэмшигч Кэролайн Журиг “Шри-Ланкийн мисс”-ийн титмийг булаан авах оролдлого хийснээс болоод саатуулжээ.
Өнгөрөгч ням гарагт “Шри-Ланкийн мисс” тэмцээний ялагчид шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон юм. Энэ жил Пушика Де Силва түрүүлсэн байна. Гэтэл шүүгчдийн багийн гишүүн, өмнөх жилийн титмийн эзэн, “Дэлхийн мисс-2020”-ын оролцогч Кэролайн Жури шүүгчдийн шийдвэртэй саналтай нийлээгүй байна. Тэрбээр ялагчийн толгойноос титмийг булаан авч, хоёрдугаар байранд орсон эмэгтэйд зүүж өгчээ.
Жури уг үйлдлээ Де Силваг нөхрөөсөө салсан, энэ нь тэмцээний шалгуурт нийцээгүйнх гэж мэдэгджээ. “Журмын дагуу нөхөртэй байсан, тэгээд салсан эмэгтэйчүүд тэмцээнд оролцох ёсгүй. Тиймээс би титмийг хоёрдугаар байрт орсон эмэгтэйд өгөхөөр шийдсэн юм” хэмээн Жури хоёрдугаар байранд орсон эмэгтэйд титэм зүүж өгөх үеэрээ мэдэгджээ.
Де Силва уйлсаар тайзнаас буусан юм. Хожим нь энэ эмэгтэй толгойгоо бэртэл авсан гээд, цагдаад гомдол гаргажээ.
Нэг хоногийн дараа Де Силвагийн түрүүлсэн нь журамтай зөрчилдөхгүй, учир нь тэрбээр нөхөртэйгөө хамт амьдрахгүй байгаа ч албан ёсоор салаагүй гэжээ. Ялагч бүсгүй зохион байгуулагчдын уучлалт гуйсныг хүлээн авсан байна. Тэрбээр тэмцээнд ялснаа ганц бие эмэгтэйчүүдэд зориулсан гэдгээ хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгджээ.
Эх сурвалж: iz.ru
Орчуулсан Э.Март