164072088_354285482606786_5306009800273146240_n_20210329105929_20210330123156-1024x513.jpg
2021-03-30 12:56
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр зарим барилгын ажил болон газрын маргаантай холбоотой асуудлыг яаралтай шийдэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн юм. Тухайлбал, Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эко констракшн”-ыг хууль дүрмийн хүрээнд ажиллуулахыг Хотын дарга үүрэг болгосон. Тэрбээр “Эко констракшн”-ы […]

altan.jpg
2021-03-30 12:41
УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өнөөдөр 15:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Хилийн боомтоор 49 иргэнийг татан авах бөгөөд иргэдийг тусгай зориулалтын автобусаар Улаанбаатар хотод авч ирж, “Баянхангай” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

shuud.jpg
2021-03-30 12:24
Монгол эрдэмтдийн бүтээсэн Шүлсний ПСР оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг АШУҮИС-ийн эрдэмтдэд гардуулан өглөө. Оношлуурыг бүтээхэд БШУЯ-наас 47 сая төгрөгийн санхүүжилт гаргажээ. Албан ёсоор нөгөөдрөөс эхлэн коронавирусийг тодорхойлж эхэлнэ. Шүлснээс вирус илрүүлэх оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлж чадах мэдрэг чанар өндөртэй бөгөөд мөн шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна. Энэхүү […]

276560-30032021-1617074470-1374456391-emnelgiin_ajiltnuud1-2.jpg
2021-03-30 12:23
Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтаж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Цар тахал ба цалин хөлс” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ. Ковид-19 цар тахлын үед ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудын заримд нь  илүү цагийн хөлс олгоогүй, заримд нь дутуу олгож  байна гэж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хэллээ. Хөл хорионы үед эмнэлгийн ажилтнуудын цалинг гурав дахин нэмж […]

vac1-2.jpg
2021-03-30 11:59
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон Өмнөговь, Дархан-Уул, Говь-Алтай, Орхон, Дорноговь, Төв аймагт эхний ээлжийн вакцинжуулалт эхлээд байна. Өчигдөр 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 290,108 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ЭМЯ-ны мэдээллийн үеэр хэллээ. 2021 оны гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 37 цэгт 89 багийн 619 эмч, […]

42440624d69fca1f8c465aabad11455a.jpg
2021-03-30 11:47
УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг  өнөөдөр 15-18 цагийн хооронд зохион байгуулна. Хилийн боомтоор 49 иргэнийг татан авах бөгөөд иргэдийг тусгай зориулалтын автобусаар Улаанбаатар хотод  авчрах юм. Тэднийг “Баянхангай” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

nuuts.jpg
2021-03-30 11:43
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны 5 банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11000тн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж зориулалтын агуулахад нөөцлөөд байна. Нөөцийн махны борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр: Нийт 71 мянган тонн […]

covid-9-1024x512.jpg
2021-03-30 11:35
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 8070 болсноос дотоодын халдварын тоо 7533 боллоо. Нийтдээ 1776 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл: Маш хүнд 11 Хүнд 31 Хүндэвтэр 250 Хөнгөн 1486 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 120 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 8,070 үүнээс эдгэрсэн 4,835 буюу 61,9 хувь байна.   Л.Баяр

nema_liawalj.jpg
2021-03-30 11:34
Манай улс өнөөдрийн байдлаар гадаадын 93 улсаас 31168 иргэнээ татан аваад байна. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сард 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Гэвч тусгаарлах байр болон бусад техникийн нөхцөл байдлаас шалтгаалж зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцуулбал, -Дөрөвдүгээр сарын 5-нд төлөвлөж байсан Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг дөрөвдүгээр сарын […]

12aab831bd3fe7630da5efdbe7e08600_x3.jpg
2021-03-30 11:25
Японы Засгийн газраас 2020 оны гадаадын иргэдэд олгох шагнал болох Өргөмжлөл болон одонг Монгол Улсын иргэн, МУИС-ын Ази судлалын тэнхимийн япон хэлний зөвлөх багш Т.Мөнхцэцэг болон МУИС-ын япон хэлний багш асан Д.Наранцэцэгт нарыг шагнасныг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши энэ сарын 29-ний өдөр гардууллаа. Тодруулбал, Япон, Монголын эрдэм шинжилгээний салбарын харилцаа […]