Алтанбулагийн хилээр татан авах 49 иргэнийг тусгай автобусаар Баянхангай амралтын газарт авчирч, тусгаарлана

2021-03-30 12:41
altan

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өнөөдөр 15:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.

Хилийн боомтоор 49 иргэнийг татан авах бөгөөд иргэдийг тусгай зориулалтын автобусаар Улаанбаатар хотод авч ирж, “Баянхангай” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй