Зургаан аймагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэллээ

2021-03-30 11:59
vac1

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон Өмнөговь, Дархан-Уул, Говь-Алтай, Орхон, Дорноговь, Төв аймагт эхний ээлжийн вакцинжуулалт эхлээд байна.

Өчигдөр 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 290,108 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ЭМЯ-ны мэдээллийн үеэр хэллээ.

2021 оны гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 37 цэгт 89 багийн 619 эмч, ажилтан ажиллаж, нийслэлийн хэмжээнд 10,000, орон нутагт 444 нийт 10,444 иргэнийг дархлаажуулсан байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй