Манай улс өнөөдрийн байдлаар гадаадын 93 улсаас 31168 иргэнээ татан аваад байна. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сард 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.
Гэвч тусгаарлах байр болон бусад техникийн нөхцөл байдлаас шалтгаалж зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцуулбал,
-Дөрөвдүгээр сарын 5-нд төлөвлөж байсан Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг дөрөвдүгээр сарын 6-ны орой,
-Дөрөвдүгээр сарын 6-нд төлөвлөж байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сарын 7-нд,
-Дөрөвдүгээр сарын 14-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг Солонгосын Асиана Эйрланс компани үйлдэнэ,
-Дөрөвдүгээр сарын 26-нд төлөвлөж байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн “Кореан Эйр” компанийн нислэгийг иргэд болон тус компанийн хүсэлтийн дагуу дөрөвдүгээр сарын 28-нд болгож нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Б.Эрдэнэ