Сүүлийн 24 цагт 120 хүн эдгэрлээ

2021-03-30 11:35
covid

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 8070 болсноос дотоодын халдварын тоо 7533 боллоо.

Нийтдээ 1776 хүн эмчлэгдэж байна.

Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 11
  • Хүнд 31
  • Хүндэвтэр 250
  • Хөнгөн 1486 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 120 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 8,070 үүнээс эдгэрсэн 4,835 буюу 61,9 хувь байна.

 

Л.Баяр