Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны 5 банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11000тн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж зориулалтын агуулахад нөөцлөөд байна.
Нөөцийн махны борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр: Нийт 71 мянган тонн махыг 322 дэлгүүрт нийлүүлээд байна. Нэг хорооны 2-3 дэлгүүрт нөөцийн мах борлуулж байна. Дэлгүүрүүдийн тоог өмнөхөөс нэмсэн. Борлуулах дэлгүүрүүд ерөнхийдөө хэвээрээ байгаа ч зарим нь борлуулахаа больсон. Нэг бэлтгэн нийлүүлэгч, борлуулагчид өдөрт нэг удаа 2-3 кг-аар савласан 200 кг махыг хүргэж өгнө. Хэрэв мах дуусвал бид шуурхай хүргэж өгнө. Нийт нөөцийн махны 30 хувийг үхэр, 60 хувийг хонь, 10 хувийг ямааны мах эзэлж байна.
““