ho3.jpg

2021-01-03 13:51
Ховд аймгийн Алтай суманд хязгаарлалт тогтоогоод байна. Учир нь коронавирусийн халдвартай иргэний нэгдүгээр хавьтагч тус суманд очсон тул хоёр, гуравдугаар хавьтагчдыг тогтоох зорилгоор аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 2-ны 14:00 цагаас 5-ны 09:00 цаг хүртэл түр хязгаарлах шийдвэрийг сумын онцгой комиссоос гаргажээ. Энэ хугацаанд сумаас гарах, орох тээврийн хэрэгслийн […]

03-6-1-1.jpg

2021-01-03 12:30
Арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон өндөр настны цогцсыг нэгдүгээр сарын 2-ны орой буюу өчигдөр Сонгинохайрхан дүүргээс олжээ. 83 настай өвөөг ар гэр, цагдаагийн байгууллага болон сайн дурын иргэд хайж байсан бөгөөд 18 хоногийн дараа цогцсыг олсон байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.   Л.Баяр

husut.jpg

2021-01-03 11:36
24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 5807 шинжилгээ хийлээ. Ингээд 21 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 19 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Эдгээр хүмүүс нь бүгд ажиглан тусгаарлах байранд байсан иргэд юм. Мөн сүүлийн 24 цагт гэр […]

tenuun.jpg

2021-01-03 11:15
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Нэгдүгээр сарын 2-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 5807 шинжилгээ хийлээ. Ингээд 21 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,263 болсноос […]

bolovsrol.jpg

2021-01-03 10:45
2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурагчдын амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад нэгдүгээр улирлын агуулгыг бататгах, давтах “ЦАХИМ ХИЧЭЭЛ”-ийг эхлүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 28-аас 2021 оны нэгдүгээр сарын 1-ний 7 хоногт бүх нийтээр амрах баярын өдөр хоёр удаа тохиосон ч багш, сурагчид цахим хичээлдээ идэвхтэй оролцлоо. Нийт […]

zur-2.jpg

2021-01-03 10:08
Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 03. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 19. Адъяа гараг. Их морь одтой, таван шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Огторгуй Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг […]

em-3.jpg

2021-01-03 10:00
Монгол Улсад 1200 гаруй халдвар бүртгэгдээд байгаагийн 85 нь эрүүл мэндийн байгууллагын ажилтан өвчилсөн байна. Нийт халдвар авсан хүний 6.9 хувь эрүүл мэндийн ажилтнууд байна гэсэн үг. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага бол хамгийн өндөр эрсдэлтэй, өвчтэй хүмүүстэй харьцаж байгаа эрсдэл өндөр орчин юм. Ялангуяа коронавирусийн батлагдсан тохиолдлуудыг хүлээн авч, тусгаарлан эмчилж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж […]

hul-1024x512.jpg

2021-01-03 09:40
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс хөл хориог цаашид сунгах магадлалын талаар тодруулахад “Хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тавьсан. Нөхцөл байдал цаг цагаар өөрчлөгдөж байна. Өмнө хэлсэнчлэн ард иргэдийн дунд явж байсан 18 хүнээс коронавирусийн халдвар батлагдсан. Бид эрсдэлийн үнэлгээг хийж байна. […]

1zasag-1024x683.jpg

2021-01-03 09:20
COVID-19 цар тахлын тархалтын хүрээг хумих, иргэдийн дунд халдвар тарахаас сэргийлэн Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоосон. Энэ хүрээнд даваа гарагт Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, дээрх хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн шийдэхээр товложээ. Одоогоор улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн […]