Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр түүнээс хөл хориог цаашид сунгах магадлалын талаар тодруулахад “Хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тавьсан. Нөхцөл байдал цаг цагаар өөрчлөгдөж байна. Өмнө хэлсэнчлэн ард иргэдийн дунд явж байсан 18 хүнээс коронавирусийн халдвар батлагдсан. Бид эрсдэлийн үнэлгээг хийж байна.
Маргааш 11 байгууллага хамтран эрсдэлийн үнэлгээг хийнэ. Эрсдэлийн үнэлгээгээр хөл хориог сунгах магадлал өндөр байна” хэмээв.
Л.Баяр