COVID-19 цар тахлын тархалтын хүрээг хумих, иргэдийн дунд халдвар тарахаас сэргийлэн Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоосон.
Энэ хүрээнд даваа гарагт Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, дээрх хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн шийдэхээр товложээ.
Одоогоор улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодол гарсан халдварын тохиолдол нийт 1,242 бүртгэгдсэн бөгөөд үүнээс 855 нь эдгэрээд байна.
Л.Баяр