Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.
2021 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, говийн бүс нутгийн цас багатай газраар 12-17 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 04-нөөс 01 дүгээр сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 32-37 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна.