24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 5807 шинжилгээ хийлээ. Ингээд 21 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 19 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Эдгээр хүмүүс нь бүгд ажиглан тусгаарлах байранд байсан иргэд юм. Мөн сүүлийн 24 цагт гэр бүлийн хоёр хүнээс коронавирус илэрсэн байна
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,263 болсноос дотоодын халдварын тоо 776 боллоо. Үүнээс 869 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 384 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш 2 хүнд 9 , хүнд , хүндэвтэр 104, хөнгөн 269 хүн байна. Сүүлийн 24 цагт 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Л.Баяр