Арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон өндөр настны цогцсыг нэгдүгээр сарын 2-ны орой буюу өчигдөр Сонгинохайрхан дүүргээс олжээ.
83 настай өвөөг ар гэр, цагдаагийн байгууллага болон сайн дурын иргэд хайж байсан бөгөөд 18 хоногийн дараа цогцсыг олсон байна.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Л.Баяр