Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 2-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 5807 шинжилгээ хийлээ. Ингээд 21 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,263 болсноос дотоодын халдварын тоо 776 боллоо. Үүнээс 869 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 384 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш 2 хүнд 9 , хүнд , хүндэвтэр 104, хөнгөн 269 хүн байна. Сүүлийн 24 цагт 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 21 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: -Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 19 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Эдгээр хүмүүс нь бүгд ажиглан тусгаарлах байранд байсан иргэд юм. Мөн сүүлийн 24 цагт гэр бүлийн хоёр хүнээс коронавирус илэрсэн байна.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 450 байна.
• ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
• Цэргийн төв эмнэлэгт– 11
• БЗД-ийн голомт – 260
• Мөнххада голомтод –6 боллоо.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр