us1.jpg

2020-12-16 18:02
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн эрхийг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр, иргэн, хувийн хэвшлийн санал санаачлагыг дэмжин, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хэрсүү гурвалжин” хамтын шийдэл нөлөөллийн арга хэмжээг өрнүүлэн, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл […]

aduu-1-1024x682.jpg

2020-12-16 16:58
Ковид-19 цар тахлын хажуугаар амьдрал үргэлжилж арванхоёрдугаар сар гарч Монголчууд бидний хэлдгээр хүйтний эрч наашилсны дохио болсон ес эхлэх дөхөж байна. Ес эхлэх нь малчдын аж амьдралын хувьд жилийн хамгийн хүнд цаг үеийн нэгд зүй ёсоор тооцогддог. Энэ сарын 1-нд УИХ-ын дарга аймгуудын ИТХ-ын дарга нартай уулзалт хийсэн билээ. Тус цахим уулзалтын үеэр нийт нутгийн […]

131349760_2557831551177625_17288340520989932_n.jpg

2020-12-16 16:55
Хятадын Чуньцин хотын нэгэн орон сууцны доороос 9 метр том Буддын хөшөө олджээ. Өмнө нь энэ хэсэгт эртний ийм хөшөө байсныг хэн ч мэдээгүй гэнэ. Харин энэ хавийн ургамлыг цэвэрлэх явцад том хөшөө байгааг илрүүлсэн байна. Байрны нэгэн оршин суугч энэ хөшөөг санаж байгаагаа ярьжээ. “Намайг залуу байхад энд нээрээ ийм хөшөө байсан. Уг нь […]

un1-1024x683.jpg

2020-12-16 16:54
Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч Х.Баттулга, Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нарын өнгөрсөн сард хийсэн цахим уулзалтын үеэр хэлэлцэж тохирсон ажлуудыг урагшлуулах, тодруулбал, хоёр улсын хамтын ажиллагааг соёл урлаг, боловсрол, спорт, хөдөө аж ахуй, усны менежмент, […]

pas.jpg

2020-12-16 16:29
Гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн гадаад паспортыг ОБЕГ-т байрлаж байсан УОК-ын шуурхай штабаас олгож байсан. Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан гадаад паспорт олгох ажлыг түр зогсоосон билээ. Харин өнгөрөгч даваа гарагаас эхлэн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий […]

depositphotos_22883652-stock-photo-money-laundering-on-clothesline.jpg

2020-12-16 16:28
Дэлхий ертөнцийг зомби компаниуд эзэлж байна. Дэлхийн нийт компанийн 16 хувь, өөрөөр хэлбэл 7 компани тутмын нэг нь зомби компани байна гэж Bank of America-аас тооцоолжээ. Энэ нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд байнга санхүүгийн хөрөнгө оруулалт хийдэг, өр төлбөрөө дарах хэмжээний мөнгөн урсгалгүй компаниудыг хэлдэг юм байна. Эдгээр компани санхүүгийн пирамидын зарчмаар ажиллаж, үйл ажиллагаагаа […]

Цогт-1024x682.jpg

2020-12-16 16:18
ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг нэр дэвшүүлсэн. Байнгын хорооны гишүүд түүнийг дэмжиж, УИХ-ын чуулганд нэр дэвшигчийг танилцуулсан юм. Ингэснээр Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.

nogoo.jpg

2020-12-16 16:10
Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 6700-7300 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн ястай мах 9000-10500 төгрөг, үхрийн цул мах 10500-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 6700 төгрөг болж 600 төгрөгөөр, үхрийн цул […]

nkorea1-1024x882-1024x882.jpg

2020-12-16 16:01
Өмнөд Солонгосын парламент БНАСАУ-тай хилийн бүсэд Пхеньяныг шүүмжилсэн хуудас тараахыг хориглосон хууль баталлаа. Энэ хуульд агаарын бөмбөлгөөр суртал ухуулгын материал илгээхийг хориглосон байна. Ийм ажлыг ихэвчлэн Хойд Солонгосоос ирсэн Өмнөд Солонгосын дүрвэгч идэвхтнүүд явуулдаг. Хуулийн төслийг 300 гишүүний 187 нь дэмжсэн байна. Тэр дундаа эрх баригч Тобуро ардчилсан намынхан болон түүний талыг баримтлагч намынхан энэ […]