Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 6700-7300 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн ястай мах 9000-10500 төгрөг, үхрийн цул мах 10500-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.
Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 6700 төгрөг болж 600 төгрөгөөр, үхрийн цул мах 10500 болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна. Харин хонины цул мах 8000 төгрөг болж 200 төгрөгөөр, үхрийн ястай мах доод үнэ 9000 төгрөг болж 500төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах доод үнэ 6200 төгрөг болж 200 төгрөг, адууны мах доод үнэ 6500 төгрөг болж 200 төгрөг, ямааны мах 4700 төгрөг болж тус тус нэмэгдсэн байна.
Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 0.7 тонноор өссөн 88.6 тонн нийлүүлэгдсэн байна.
Бусад зах, дэлгүүр, эмийн сангийн мэдээлэл
1. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Хүчит шонхор, Нарантуул-2 зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 6700-7300 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн ястай мах 9000-10500 төгрөг, үхрийн цул мах 10500-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.
Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 950, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2500 байна.
Хүнсний ногоо:
- Монгол төмс 800-1000
- Монгол лууван 1500
- Монгол сонгино 2500
- Хятад сонгино 1300-1500 төгрөгийн үнэтэй байна.
Хүчит шонхор, Нарантуул-2 зах, худалдааны төвүүдэд 2020.12.16-ны өдрийн 12.00 цагийн байдлаар өндөгний нийлүүлэлт хэвийн байна.
2. Баянгол дүүрэгт байрлах Барс-1, Барс-2 зах, Хархорин зах тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Барс-1, Барс-2 зах, Хархорин, Орхон, Гэгээ захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-8500 төгрөг, хонины цул мах 8600-8800 төгрөг, үхрийн ястай мах 9500-11000 төгрөг, үхрийн цул мах 11000-12500 төгрөг, адууны мах 8300-8500 төгрөгийн үнэтэй байна.
Алтан тариан дээдийн дээд гурил 2000, дээд гурил 1300-1500, 1-р зэргийн гурил 1200-1300, 2-р зэргийн гурил 900, цагаан будаа 2500-4000, элсэн чихэр 2500 байна.
Монгол төмс 800-1000, Монгол лууван 1000-1500, Монгол сонгино 2500-3500, Хятад сонгино 1500-2500 төгрөгийн үнэтэй байна. Орхон захад монгол сонгино 3500 төгрөгөөр зарагдаж байсныг улсын байцаагч үнэ бууруулах шаардлага өгч 3000 төгрөг болгож бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
3. Сүхбаатар дүүрэгт байрлах Миний сүлжээ дэлгүүр, 9 эрдэнэ дэлгүүр, Мянганы уул, Хүсэл, Бэлх, Соёмбо зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Миний сүлжээ дэлгүүр, 9 эрдэнэ дэлгүүр, Мянганы уул, Хүсэл зэрэг зах, худалдааны төвүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 6600-7900, хонины цул мах 8000-9400, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 12300, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 1100, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2500-3000, Монгол төмс 750 -1000, Монгол лууван 1090-1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1700-2000 төгрөгийн үнэтэй байна.
4. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 16, чатботод 17, и-баримт апликэйшнээр 9, дуут шуудангаар 3 иргэн тус тус хандсан байна.
Эх сурвалж: ШӨХТГ