Өмнөд Солонгосын парламент БНАСАУ-тай хилийн бүсэд Пхеньяныг шүүмжилсэн хуудас тараахыг хориглосон хууль баталлаа. Энэ хуульд агаарын бөмбөлгөөр суртал ухуулгын материал илгээхийг хориглосон байна. Ийм ажлыг ихэвчлэн Хойд Солонгосоос ирсэн Өмнөд Солонгосын дүрвэгч идэвхтнүүд явуулдаг.
Хуулийн төслийг 300 гишүүний 187 нь дэмжсэн байна. Тэр дундаа эрх баригч Тобуро ардчилсан намынхан болон түүний талыг баримтлагч намынхан энэ хуулийг дэмжсэн санал өгчээ. Шинэ хуулийг зөрчвөл 3 хүртэл жилийн хорих ял оноох буюу 30 сая воны торгууль ногдуулна.
Харин сөрөг хүчний төлөөлөгчид болон иргэний идэвхтнүүд уг хуулийг ихэд эсэргүүцсэн аж. Тэр дундаа парламентад суудлынхаа тоогоороо ардчилагчдын дараа ордог “Ард түмний хүч” намынхан хуулийг дэмжээгүй байна. Гэвч эрх баригч олонхын хүчээр хууль урагшилжээ.
Парламентын гишүүд ийм шийдвэр гаргах болсон нь Пхеньянаас Сөүлийг Хойд Солонгосын эсрэг ухуулах хуудас цацдаг гэж нэг бус удаа шүүмжилсэнтэй холбоотой. Тиймээс албан ёсоор ийм шийдвэр гаргажээ. Өнгөрөгч зургадугаар сард БНАСАУ-ын цэргүүд Кэсон хотод байдаг хоёр Солонгосын оффисыг дэлбэлж, Өмнөд Солонгосын идэвхтнүүдийн зүгээс суртал ухуулгын материал тараасны хариу барьсан удаатай.
Тухайн үед иргэний нийгмийн олон байгууллагын төлөөлөгчид Хойд Солонгосын нутаг дэвсгэрт 500 мянга орчим засгийн эрхийн хуудас агаарын бөмбөлгийн тусламжтайгаар тараасан нь Пхеньян цаашид Сөүлтэй харилцаагаа зогсоох шалтгаан болсон юм. Гэтэл БНАСАУ, БНСУ хоёр жилийн өмнө Панмунжомын тунхаглалд байгуулснаар суртал ухуулгын материал хил орчимдоо тараахаа зогсоосон байдаг.
Харин одоо зөвхөн хуудас тараах биш, чанга яригч асаасан, эсвэл Хойд Солонгосын Засгийн газрын шүүмжилсэн асар том сурталчилгааны самбар байрлуулсныхаа төлөө шоронд хоригдох буюу торгууль төлөхөөр болоод байна.
«Үг хэлэх эрх чөлөөнд цохилт боллоо»
Шинэ хуулийн төслийг эсэргүүцэгчид Засгийн газраа өмнөд солонгосчуудынхаа үг хэлэх эрх чөлөөг зөрчлөө гэж буруутгажээ. Түүнчлэн тэд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийгээ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай найрамдахыг оролдож эхэллээ гэж харджээ. Тухайлбал, Хойд Солонгосын идэвхтэн, дүрвэгч Пак Сан Хак хоригийг эсэргүүцэж, Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргана гэсэн байна.
Пак Сан Хакийн талынхан энэхүү хоригийг “хаалттай, дарангуйлагч” орны иргэдэд мэдээлэл хүргэхэд саад болсон, Пхеньянд буулт хийсэн алхам гэжээ. Жишээ нь гэхэд, Өмнөд Солонгосын парламентын сөрөг хүчний гишүүн, Хойд Солонгосын дүрвэгч Тэ Енхо уг хууль Хойд Солонгосын иргэдийг мөнхийн боочлолд нь үлдээж мэднэ гэж мэдэгдсэн байна. “Энэ хууль Хойд Солонгост ардчилал, эрх чөлөө, тэгш байдлын амин сүнсний урсгалыг хааж байна. Энэ хууль зөвхөн Ким Чен Унтай нэгдэхэд л чиглэсэн” гэж тэрбээр хэлжээ.