Дэлхий ертөнцийг зомби компаниуд эзэлж байна. Дэлхийн нийт компанийн 16 хувь, өөрөөр хэлбэл 7 компани тутмын нэг нь зомби компани байна гэж Bank of America-аас тооцоолжээ. Энэ нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд байнга санхүүгийн хөрөнгө оруулалт хийдэг, өр төлбөрөө дарах хэмжээний мөнгөн урсгалгүй компаниудыг хэлдэг юм байна.
Эдгээр компани санхүүгийн пирамидын зарчмаар ажиллаж, үйл ажиллагаагаа хангахын тулд байнга л өр зээл тавьж байдаг гэж мэдээлж байна. Энэ онд дэлхий нийт томоохон хямралтай тулгарч, үүний улмаас олон компани хөл дээрээ тогтох чадваргүй болсон. Тиймээс “зомби” компаниудын тоо улам нэмэгдэж байна.
Гэхдээ зарим компани Төвбанкны хэт зөөлөн бодлогоос болж зомби болдог гэж шинжээчид тэмдэглэжээ. Үр ашиггүй компаниуд маш бага хүүтэй зээл авах боломжтой болдог ч ашгаа тэр хэрээр нөхөж чаддаггүй байна.