utas.jpg

2020-12-16 15:52
Бид өдөр тутамдаа халдвараас хэрхэн сэргийлэх вэ. Бидний эргэн тойронд өдөр тутамд хэрэглэдэг маш олон зүйлсэд бактери агуулагдаж байдаг. Тухайлбал, таны хамгийн ихээр хэрэглэдэг гар утасны гадаргуу дээр 3896 ширхэг бактери байдаг. Харин ширээн дээр гурван мянга гаруй бактери байдаг. Тиймээс та халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга угааж цэвэрлэж байх ёстой гэдгийг санаарай. […]

CVIS_CPACS_GE-healthcare.jpg

2020-12-16 15:17
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. “Цэргийн төв эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улс, Австрийн Юникредит банк хооронд байгуулах Экспортын зээлийн гэрээний төслийг дэмжив. Төслийн хүрээнд дүрс, оношилгоо, ангиографи, зүрх, судасны эмчилгээний лаборатори, хэв авиан оношилгоо, дуран, ариутгал, мэс засал, эрчимт […]

nutag.jpg

2020-12-16 15:15
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцийн жагсаалтыг батлав. Жагсаалтад мах, улаанбуудайн үр, хүнсний улаанбуудай, хүнсний будаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, элсэн чихэр, давс, савласан ус, ариун цэврийн цаас, хүүхдийн сүүн тэжээл, живх, гадаргуу цэвэрлэх […]

how-to-oil-paint-2.jpg

2020-12-16 15:06
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Дүрслэх урлагийн дээд сургууль болгов. Сургууль нь уран зураг, зураасан зураг, уран баримал, хувцас дизайн, фото арт гэсэн үндсэн таван хөтөлбөрийн хүрээнд 14 мэргэжлээр сургалт явуулж байна. Б.Эрдэнэ

em-4.jpg

2020-12-16 15:04
Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2,500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан байна. Эдгээр нь өнгөрсөн онд 347 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж импортолжээ. 2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд зах зээл дэх эмийн 15 хувь нь бүртгэлгүй эсвэл стандартын бус, эмийн хүртээмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж […]

7fcf37bc3b41d2718a04767b85c712c2_x3.jpg

2020-12-16 15:01
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд: – 2020 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар хот хоорондын нийтийн тээврээр 50,258, хувийн автомашинаар 16,703, нисэх онгоцоор 1012, нийт 67,973 хүн Улаанбаатар хотоос гарсан байна. Энэ нь шинжилгээ өгсөн иргэдийн 57,7 хувь юм. 2020 оны 12 дугаар […]

huur.jpg

2020-12-16 15:00
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрсөн байна. Ингэхдээ яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх ажээ. Тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана. […]

zrir6vuFlFnhkNRVOLfymbHV8oaFkBe3-1.jpg

2020-12-16 14:53
Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 их наяд болж, өмнөх оны мөн үеийнхээс 461.3 (21.4 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Нийт зарлага 2.2 их наяд болж, өмнөх оны мөн үеийнхээс 357.6 (19.0 хувь) тэрбум төгрөгөөр өсөв. Харин нийгмийн даатгалын орлого 11 дүгээр сард 122.3 тэрбум төгрөг […]

ard.jpg

2020-12-16 14:40
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн нийт 17 нэр дэвшигчидтэй МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд уулзалт ярилцлага хийхээр товлосон байсан боловч Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хатуу хөл хорионы дэглэмтэй холбогдуулан хойшлуулаад байсан билээ. Тэгвэл, Засгийн газраас хатуу хөл хорионы дэглэм бууруулсантай холбогдуулан […]

erdenet.jpg

2020-12-16 14:24
Орхон аймагт нийтдээ 36,437 хүнд шинжилгээ хийгээд байна. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд хийсэн шинжилгээнүүдийн хариу сөрөг гарсан. Ингээд сүүлийн ес хоногт коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. Аймгийн хэмжээнд тандалтын зорилгоор 926 хүнээс шинжилгээ авчээ. Мөн “Нэг өрх – нэг шинжилгээ” үйл ажиллагаа явагдаж байна. Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д одоогоор манай аймгийн 15 хүн эмчлэгдэж байна. […]