МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн нийт 17 нэр дэвшигчидтэй МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд уулзалт ярилцлага хийхээр товлосон байсан боловч Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хатуу хөл хорионы дэглэмтэй холбогдуулан хойшлуулаад байсан билээ.
Тэгвэл, Засгийн газраас хатуу хөл хорионы дэглэм бууруулсантай холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлсэн нийт 17 нэр дэвшигчийн ярилцлагын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 цагаас эхлүүлэхээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны ээлжит хурлаар шийдвэрлэжээ.
Цагийн хуваарийг нэр дэвшигч бүрт мэдэгдэх бөгөөд МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчид Мөрийн хөтөлбөрөө Үндэсний зөвлөлийн ЭНЭХҮҮ цахим хаягаар илгээсэн байх ёстой ажээ.
Updown.mn