5-1-1024x684.jpg

2020-10-19 12:41
ШӨХТГ-аас өнөөдөр “Ebarimt” аппликэйшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш гаалиар орж ирсэн автомашины гаалийн мэдээллийн түүхийг ибаримт аппликэйшн болон гэрээг киоск ашиглан хэрэглэгч бүр харах боломжтой боллоо. Ингэснээр иргэд худалдан авах гэж буй […]

2554555.jpg

2020-10-19 12:34
Америкийн одон орон судлаач Нил Деграсс Тайсон Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 2-нд дэлхий дээр хөргөгчний хэмжээтэй солир унаж болзошгүй гэж мэдэгджээ. 2018VP1 астероид буюу хөргөгчний хэмжээтэй сансрын чулуу 25 мянга гаруй миль цаг (40 мянган км/ц)-ийн хурдтайгаар наашилж байна гэж тэрбээр хэлсэн байна. Солир тийм том биш болохоор дэлхийн хүн амд […]

122000971_3151023851690703_6677230031667374247_o-1024x683.jpg

2020-10-19 11:56
Дэлхийн статистикийн өдрийг угтан ҮСХ-ны Гадаад харилцааны хэлтсээс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт албан хаагчдын дунд Богд ууланд алхаж, мод тарих арга хэмжээг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд ҮСХ, нийслэл, дүүргийн статистикийн салбарын 100 орчим хүн хамрагдаж, 160 ширхэг шинэс модны үрсэлгээг суулгасан. Богд уулын ой модны 80 гаруй хувь нь шинэс мод. Байгаль орчны доройтлоос […]

67uw54___x974-1024x683.jpg

2020-10-19 11:43
Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4736 дугаар дүгнэлтээр “…үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүй, хуульд заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй” нэр бүхий 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Мөн өдрийн 4737 дугаар дүгнэлтээр “…үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн архилжаа эрхэлдэг хуулийн этгээдүүд […]

kovid-2.jpg

2020-10-19 11:41
Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний талаарх мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Аравдугаар сарын 17, 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад хийсэн шинжилгээнүүдээс 4 тохиолдол илэрсэн. Өнөөдөр нэмэгдсэн тохиолдол байхгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн […]

unnamed-13.jpg

2020-10-19 11:33
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах “Тусгай үүргийн 11 удлаагийн нислэгээр эх орондоо ирсэн 2500 иргэний хувийн эд зүйл ачаанд, 140 гаруй тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Коронавирус илэрсэн гурван тусгаарлах байранд халдваргүйтгэл хийсэн байна. Мөн коронавирусийн халдвар буурахгүй байна. Тиймээс эрүүл мэндийн ажилтныг халдвар хамгаалалын дэглэм, халдваргүйжүүлэлтийн сургалтуудад хамруулж байна. Түргэн тусламжийн эмч […]

104165044_1057597338053109_8888157758199131819_n.jpg

2020-10-19 11:30
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу аравдугаар сарын 19 буюу өнөөдөр болох байсан ч хойшилжээ. Тодруулбал, түүний өмгөөлөгч нь өвчтэй, акт ирүүлсэн учир хойшилсон байна. Тус шүүх хурлын шийдвэрээр түүнийг улсын аварга цолтойгоо үлдэх эсэх нь шийдэгдэнэ. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар хийхдээ “Шүүхийн шийдвэр эцэслэн […]

000022_821378_big.jpg

2020-10-19 11:21
Монгол Улсын хүн амын 15-24 хувийг хагас өлсгөлөнд нэрвэгдсэн гэх ангилалд НҮБ-аас багтаажээ. НҮБ-ын хоол, хөдөө аж ахуйн байгууллагын шадар суурин төлөөлөгч энэ мэдээллийг үгүйсгээгүй байна. НҮБ Өлсгөлөнгийн жагсаалт 2020 буюу дэлхийн улс орнуудыг хүн ам нь өлсгөлөнд нэрвэгдсэн хувиар нь жагсааж, өнгөөр ялган тэмдэглэсэн газрын зургийг өнгөрсөн 9-р сард гаргажээ. Үүнийг гаргахдаа 2017-2019 оны хоорондох […]

FinancialAudit.jpg

2020-10-19 11:07
Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын 2020 оны эхний хагас жилийн тайлангийн нэгтгэлд үндэслэн нийт хөрөнгийн 80-аас дээш хувь нь бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байсан нэр бүхий 4 ББСБ-д газар дээрх хэсэгчилсэн хяналт шалгалтыг явууллаа. Шалгалтаар Хороонд бүртгэлтэй ажлын байранд үйл ажиллагаа эрхлээгүй, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд зориулагдах мөнгөн хөрөнгө буюу хувь нийлүүлсэн хөрөнгийг зориулалтын бус […]