Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний талаарх мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Аравдугаар сарын 17, 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад хийсэн шинжилгээнүүдээс 4 тохиолдол илэрсэн. Өнөөдөр нэмэгдсэн тохиолдол байхгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ нь 50 настай эрэгтэй
тээврийн жолооч. Ингээд Монгол улсын батлагдсан тохиолдол 324 боллоо. Үүнээс 312 нь эдгэсэн байна. Ингээд 96 хувийн эдгэрэлт юм. Бүх ажиглалт дууссан 297 хүн байна. Сувиллын ажиглалтад 5 хүн, гэрийн ажиглалт 10 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ арван хоёр хүн эмчлэгдэж байна.
Дэлхий дахинд өнөөдөр 39,2 сая хүн өвчилж, 1,1 сая хүн нас барсан байна. Сүүлийн нэг хоногт 390 000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, 6000 гаруй хүн эндсэн байна.
Л.Баяр