Анхаар: Амны хаалт зүүх нь коронавирусээс урьдчилан сэргийлэх гол арга

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах “Тусгай үүргийн 11 удлаагийн нислэгээр эх орондоо ирсэн 2500 иргэний хувийн эд зүйл ачаанд, 140 гаруй тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Коронавирус илэрсэн гурван тусгаарлах байранд халдваргүйтгэл хийсэн байна.

Мөн коронавирусийн халдвар буурахгүй байна. Тиймээс эрүүл мэндийн ажилтныг халдвар хамгаалалын дэглэм, халдваргүйжүүлэлтийн сургалтуудад хамруулж байна. Түргэн тусламжийн эмч нарыг хамруулсан сургалт явуулахаар төлөвлөж байна.

Дэлхий дээр хоногт 40 мянган өвчлөл гарч, 6000 гаруй нас баралт бүртгэгдэж байгаа. Тиймээс онцгой анхаарах шаардлагатай байна.

Амны хаалт зүүх, савантай бүлээн усаар гараа угаах, гэр орондоо байнга цэвэрлэгээ хийх, агаар сэлгэх, зай барих зэрэг зөвлөмжийг барьж ажиллах нь томуу, томуу төст өвчин, коронавирусээс урьдчилан сэргийлэх гол арга гэдгийг анхаарах шаардлагатай” гэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн