Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын 2020 оны эхний хагас жилийн тайлангийн нэгтгэлд үндэслэн нийт хөрөнгийн 80-аас дээш хувь нь бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байсан нэр бүхий 4 ББСБ-д газар дээрх хэсэгчилсэн хяналт шалгалтыг явууллаа.
Шалгалтаар Хороонд бүртгэлтэй ажлын байранд үйл ажиллагаа эрхлээгүй, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд зориулагдах мөнгөн хөрөнгө буюу хувь нийлүүлсэн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй, санхүүгийн программгүй, 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээний мэдээллийг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд дутуу мэдээлсэн зэрэг зөрчил тус тус илэрлээ.
Иймээс дээрх байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, нэр бүхий 1 ББСБ-ын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр ажиллаж байна.
Санхүүгийн зохицуулах хороо