depositphotos_76927363-stock-photo-handing-the-keys-to-the.jpg

2020-10-02 09:53
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хойш хэрэгжиж эхэлснээс хойш нийт таван их наяд орчим төгрөгийн санхүүжилтийг 88 мянга гаруй өрхөд олгоод байгааг Монголбанк мэдээллээ. Үүнээс 24 мянга гаруй өрх гэр хорооллоос орон сууцанд орсон байна. Харин орон нутагт 15 мянга гаруй өрх ипотекийн зээлд хамрагджээ. Ингэснээр агаар орчны бохирдлыг бууруулах, хотыг чиглэсэн шилжилт […]

blizzard-1024x576-1-1-1024x576.jpg

2020-10-02 09:38
Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг аравдугаар сарын 02-ны 12.00 цаг хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор боллоо. Мөн Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим сумдаас иргэд Дарханаар дамжин Улаанбаатарыг зорьж, халтиргаа […]

b772a8bc-518a-4da9-808b-cfc902d7a0e2-1024x682.jpg

2020-10-02 09:16
УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн өмнөх парламентын үед өргөн мэдүүлсэн, төсөл санаачлагч нь өөрчлөгдсөн, шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай хуулийн төслүүдийг […]

8UcyEPexlN4b2RcCLxhgxOIcoXne5wlm-1.jpg

2020-10-02 09:10
Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхитай хүйтэн байх тул зам, даваа, гүвээ халтиргаа гулгаатай байхыг онцгойлон  анхааруулж байна. 2020 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг  хүртэл:  Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын […]

120296432_3697140297003541_3858380384060043356_o-1024x768.jpg

2020-10-02 08:30
Чингис хаан музейн барилга угсралтын ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Харин барилгын нэмэлт өөрчлөлт болон гадна чимэглэлийн ажилд зураг төсөлд магадлал хийх ажил 33 хувьтай байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлд баригдаж байгаа томоохон соёлын газруудын барилга угсралтын явцтай танилцсан. Уг ажлын хүрээнд Чингис хаан музейн ажлыг түргэвчлүүлэх чиглэл өгсөн байдаг. Тиймээс өчигдөр буюу […]

666-2-1-1.jpg

2020-10-01 17:11
Орон сууцны зээл найман хувийн хүүтэй байгаа билээ. Үүнийг бууруулж зургаан хувь болгох болгомжтой эсэхийг судлахаар Засгийн газар, Монголбанкнаас хамтарсан ажлын хэсэг байгуулсан тухай мэдээлэл гарсан юм. Тус ажлын хэсгийнхэн судлаад ипотекийн зээлийг зургаан хувь болгон бууруулах боломжтой гэж үзсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо хэллээ. Монголбанкны ерөнхийлөгч […]

lg0e4f.png

2020-10-01 16:42
Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны Вива сити хотхоны М/8 дугаар байранд ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ. Тодруулбал, есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө 02:46 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид очиход иргэн С-ын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд 220 граммын багтаамжтай ахуйн хэрэглээний […]

29JPHIV-articleLarge.jpg

2020-10-01 16:32
Хүний дархлал хомсдолын вирусээр /ХДХВ/ халдварлаад эдгэрсэн түүхэн дэх анхны хүн Тимоти Рэй Браун хорт хавдрын улмаас нас баржээ. “Берлиний өвчтөн” гэгддэг байсан Т.Браун 2007 онд чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд түүний донор нь ХДХВ-ний эсрэг байгалийн ховор эсэргүүцэлтэй нэгэн байсан ажээ. Ингэснээр Т.Браун дархлалын олдмол хомсдолыг /ДОХ/ үүсгэдэг ХДХВ-ийг ялан дийлж, вирусний эсрэг эмүүдийг дахин уух шаардлагагүй […]

4444444444444-1024x600.jpg

2020-10-01 16:08
Боловсрол, шинжлэх ухааны яам НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад холбогдох байгууллагын удирдлагын төлөөлөл оролцож, 0-6 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн дэмжих цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг […]

232839-15112018-1542273740-8255914-togtohsuren.jpg

2020-10-01 15:35
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2016-2020 онд УИХ-ын үед өргөн мэдүүлсэн 100 гаруй хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэх талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Бүлгийн хурлаас өмнөх парламентын үед боловсруулан өргөн барьсан гишүүн нь 2020 оны сонгуулиар дахин сонгогдоогүй төслүүдийг санаачлагчид нь буцаах нь зөв хэмээн үзсэн байна. Мөн Засгийн газар өргөн барьсан зарим хуулийн төслөө татан […]