Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг аравдугаар сарын 02-ны 12.00 цаг хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор боллоо.
Мөн Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим сумдаас иргэд Дарханаар дамжин Улаанбаатарыг зорьж, халтиргаа гулгаа ихтэй замын даваанууд дээр бөөгнөрөл үүсгэж байгаа тул авто замын хөдөлгөөнийг хаасан шийдвэрийг хүндэтгэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюулаас сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.