УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мөн өмнөх парламентын үед өргөн мэдүүлсэн, төсөл санаачлагч нь өөрчлөгдсөн, шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай хуулийн төслүүдийг буцаах асуудлыг хэлэлцэх юм. Хуралдааны төгсгөлд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Шадар сайдын мэдээллийг сонсоно.