Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны Вива сити хотхоны М/8 дугаар байранд ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ.
Тодруулбал, есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө 02:46 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид очиход иргэн С-ын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд 220 граммын багтаамжтай ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн байжээ.
Дэлбэрэлтийн улмаас 24 настай эрэгтэй Д, 24 настай эрэгтэй С нарын гарын хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгчээ.
Мөн дэлбэрэлтийн улмаас тус байрны иргэн Б-ийн хаалга эвдэрч онгойхгүй байсныг онгойлгож өгсөн байна.