Энэ сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймагт айлчилж иргэдтэй уулзсан. Энэ үеэр тус аймгийн иргэн ӨМӨЗО-нд өрнөж байгаа асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгчөөс дараах асуултыг асуужээ. Дорнод аймгийн иргэн Ц.Түмэн: Өвөрмонголчууд Монгол Улсын иргэн болохыг хүсэж, төрж өссөн нутаг орон, аав ээж, ах дүү, төрөл саднаа орхиод, маш их эрсдэлийг үүрэн Монгол Улсын харьяат болохыг хүсэн ирж, энэ улсад ирснийхээ […]