Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүлээс сэргээш илэрлээ гэж цахим хуудсаар бичих болсон. Үүнтэй холбогдуулан Улсын аварга Н.Батсуурь өнөөдөр мэдээлэл хийлээ.
Улсын аварга Н.Батсуурь: “Миний бие улсын баяр наадамд үзүүрлэж “Тод сайхан” гэдэг чимэг нэмсэн. Харин сэргээшийн шинжилгээний хариу хоёр сарын дараа ирж надаас допингийн төрөлд хамаарах эмийн бодис илэрсэн гэсэн шинжилгээний хариу ирсэн.
Би шинжилгээнийхээ хариуг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хариуцлага хүлээхэд бэлэн. Монголынхоо ард түмнээс уучлалт хүсч байна. Шинжилгээний хариуг хүлээж аваад илэрсэн эмийн бодисоо судалж үзлэхэд зүрхний өвчний эсрэг уудаг эм юм байна.
Эл эм нь гадуурх эмийн сангуудаар ширхгийг нь 400 төгрөгөөр, эмчийн зөвшөөрөлгүйгээр худалдаалдаг эм юм билээ. Гэхдээ надад энэ эмийг уух ямар ч шаардлага байгаагүй. Тиймээс хэн нэгэн миний ууж, идэх зүйлд хольж өгсөн байх гэж хардаж байгаа.
Надтай хариуцлага ярих байх. Хариуцлага хүлээхэд бэлэн байна. Гэхдээ маш их харамсаж байна. Өнөөдрийг хүртэл үнэн шударгаар барилдаж ирсэн. Надад энэ эмийг хэрэглэх шаардлага байхгүй” гэлээ.
1 comment
ehnereesee asuu batsaanaa