Энэ сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймагт айлчилж иргэдтэй уулзсан. Энэ үеэр тус аймгийн иргэн ӨМӨЗО-нд өрнөж байгаа асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгчөөс дараах асуултыг асуужээ.
Дорнод аймгийн иргэн Ц.Түмэн: Өвөрмонголчууд Монгол Улсын иргэн болохыг хүсэж, төрж өссөн нутаг орон, аав ээж, ах дүү, төрөл саднаа орхиод, маш их эрсдэлийг үүрэн Монгол Улсын харьяат болохыг хүсэн ирж, энэ улсад ирснийхээ дараа маш удаан хугацаанд ажил төрөл, оршин суух хаяг байхгүй, маш хүнд байдалд байдаг.
Зарим нь НҮБ-ын хамгаалалтад орж байх шиг харагддаг. Нөгөө талаасаа манай Дорнод аймагт ч гэсэн ийм хүмүүс Монгол Улсын харьяат болохоо хүсэн хүлээсээр он жилийг барж байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хэдэн өвөрмонголчуудын хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын харьяат болгосон бэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга: Одоогийн байдлаар над дээр ӨМӨЗО-ны 25 иргэний өргөдөл байна. Шийдсэн нь 9. Өнгөрсөн долоо хоногт таван гэр бүлийн асуудлыг шийдсэн. Энэ асуудлыг ганцхан би шийддэггүй, олон байгууллагаар дамжиж, эцэст нь миний зарлиг гардаг юм аа.
1 comment
25-аас ердөө 9 хөн гэхээр маш бага байна жилдээ манайхаас олон мянган хүн гадаадын иргэншил авдаг шүүдээ