2020-08-10 15:00
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй БНХАУ коронавирусийн халдварын эсрэг вакцин гаргахаар шуурхай ажиллаж буй бөгөөд ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал эхний ээлжид Монгол Улсад нийлүүлэхээ илэрхийлжээ.










