Архангай аймгийн Цагаан даваанд болсон ослын улмаас 20 орчим хүн түлэгдсэн харамсалтай осол болсон байдаг. Уг осолд хэд хэдэн хүний амь нас эндсэн бөгөөд амьд үлдсэн ээмэгтэй 13 настай охиноо аваад БНСУ руу яаралтай хагалгаанд оруулахаар явсан. Гэвч охин нь хоёр удаагийн хагалгааны шархыг дийлэлгүй нас барсан тул охины шарилыг эх оронд нь авч ирэх асуудлаар ар гэрийнхэн нь Ерөнхий сайд болон УОК-т хандсан байна.
Ээж О.Цэнгэлийн дансанд өнөөдрийн байдлаар 200 орчим сая төгрөг цугласан бөгөөд энэ мөнгө нь охины хоёр удаагийн хагалгаа болон эмчилгээнд зарцуулагдсан аж. Тиймээс О.Цэнгэлд туслах хандивын аянд Солонгос дахь монголчууд туслан данс нээлгэхээр ажиллаж буй юм байна.
О.Цэнгэлийн хувьд Солонгос улсад эмчилгээ хийлгэж, хоёр удаагийн хагалгаанд орох шаардлагатай байгаа аж. Энэхүү гэр бүл урт хугацааны эмчилгээ, хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд эмчилгээний зардалд дэм болохыг нийт монголчуудаасаа хүсэж, хандивын аян өрнүүлж байна.
Данс эзэмшигчийн нэр: ОЧБАЯРЫН ЦЭНГЭЛ
5021715838 -ХААН банк
2205040025-Голомт банк
472008534 -Худалдаа, хөгжлийн банкны данс руу сэтгэлийн хандив өргөөрэй.