Монголын ард түмнээс БНХАУ-д хандивлаж байгаа 30 мянган толгой хонь хэрхэн бүрдэж, эздэдээ хүрч буй талаар баримтат кино хийж байгаа ажээ. Уг киноны талаарх танилцуулга арга хэмжээ Бээжин хотноо болж байна. Баримтат киног ТВ2 телевиз болон БНХАУ-ын ССTV /China Center television/ хамтран бүтээх бөгөөд 45 минутын хугацаатай гурван цуврал кино гарна.
Дашрамд дурьдахад энэхүү хандивын хонийг хүлээлгэн өгөх ажлын хэсэг байгуулагджээ. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлын хэсэг байгуулж, даргаар нь ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ажиллаж байна.
Л.Баяр
1 comment
Амьдаар нь шараад идчихгүй л байгааасай.