Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны наймдугаар сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 54 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 477 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэсэн байна. Одоогоор ажиллагаанд 463 хэрэг шалгагдаж байна.