Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар дараах авто замууд хэсэгчлэн болон бүрэн хаагдсан байгаа тул жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан, дураараа биш дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцоорой.

-Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ны 08:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана.

-Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

-Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн_нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг 2020.08.05-ны 23.00 цагаас 2020.08.19-ны 06.00 цагийн хоорон бүрэн хааж цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийгдэнэ.

-Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас дөчдүгээр сургууль хүртэл 2020.08.09-ний 23.00 цагаас 2020.08.23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж Цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн