Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн санхүүгийн тайлангаа долоодугаар сарын 20-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй. Тэгвэл уг хугацаанаас өмнө тайлангаа өгч амжаагүй байсан зарим хувьцаат компани энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангуудаа танилцууллаа.

“Бодь Даатгал” ХК 765 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

“Бодь Даатгал” ХК-ийн цэвэр хураамжийн орлого 7.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн боловч нөхөн төлбөр болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор цэвэр ашгийн хэмжээ буурч 765 сая төгрөг болсон байна.

“Мандал Даатгал” ХК 2.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

“Мандал Даатгал” ХК-ийн хураамжийн орлого 20.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн боловч нөхөн төлбөрийн зардал 45 хувь өссөнтэй холбоотойгоор цэвэр ашгийн хэмжээ буурч 2.3 тэрбум төгрөг болсон байна.

МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ...

“МОНГОЛ БАЗАЛЬТ ” ХК 19.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

“МОНГОЛ БАЗАЛЬТ ” ХК-ийн борлуулалтын орлого 1.45 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 333 сая төгрөг буюу 29.8%-иар өссөн боловч ашгийн хэмжээ буурч 19.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан үзүүлэлттэй байна.

“Ай түүлс” ХК 35.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

“Ай түүлс” ХК-ийн нийт борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад  27.5 хувиар өсөж, 1.4 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашгийн хэмжээ 18 хувь буурч 35.5 сая төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Үүнээс дата төвийн үйл ажиллагаанаас 858.9 сая төгрөгийн орлого олж, 142.9 сая төгрөгийн цэвэр ашиг олсон байна.

“Дархан Нэхий” ХК 276 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

“Дархан Нэхий” ХК-ийн нийт хөрөнгө өмнөх оныхоос 2.4 тэрбум төгрөгөөр буюу 3.9%  хувиар өсөж, 63.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт орлого 2019 онд 8,484,750 зардал – 8,200,981 цэвэр ашиг – 283,769 байсан бол 2020 орлого 6,583,533 зардал 6,307,465 цэвэр ашиг 276,068 болсон байна.

“БИДИСЕК ҮЦК” ХК 630 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

“БИДИСЕК ҮЦК” ХК-ийн нийт хөрөнгө өмнөх оныхоос 2.8 тэрбум төгрөгөөр буюу 13 хувиар өсөж, 24.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хагас жилийн орлого 1,384,119,000 төгрөг байснаас татварын дараах цэвэр ашиг нь буурч 630,279,000 болжээ.

“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК 777.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК нь өмнөх оны 2-р улирлын байдлаар 1.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2020 оны эхний хагасын байдлаар 777.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан  байна.

“АРД ДААТГАЛ” ХК 585 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан

“АРД ДААТГАЛ” ХК-ийн нийт хөрөнгө өмнөх оныхоос 1.7 тэрбум төгрөгөөр буюу 7.8 хувиар өсч, 23.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. 7.7 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлсэн ба цэвэр хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс даруй 32.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2020 оны эхний хагас жилд 585 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 57 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

“Ард Кредит ББСБ” ХК 548.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

“Ард Кредит ББСБ” ХК нь 4 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого олж 548.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд дараах онцлох үр дүнгүүдийг гаргажээ. Үүнд: Нийт хөрөнгө 24.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 5.9 тэрбум төгрөгөөр буюу 31.8 хувиар өссөн, Цэвэр зээлийн багц өмнөх оноос 6.8 тэр бум төгрөгөөр буюу 52 хувиар өсч 19.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн