Хэвлий орчмын өөхнөөсөө салахыг мөрөөддөг хүмүүст мэргэжилтнүүд кето дэглэмийг зөвлөж байна. Тэр дундаа дараах хүнсийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг уриалж байгаа юм.
Авокадо
Эрүүл өөх тос, ширхэглэг ихтэй энэ хүнс хоол боловсруулах явцыг удаашруулснаар удаан хугацааны турш цатгалан мэдрэмж төрүүлж, өдрийн турш илчлэг бага хэрэглэх нөхцөл болдог.
Самар
Бүйлс, ангаахай самар, хушга нь эрүүл өөх тос, уураг, ширхэглэгээр баялаг учраас мөн л цатгалан мэдрэмж төрүүлж, өлсгөлөнг дардаг.
Тахианы өндөг
Уураг, амин хүчил, эрүүл өөх тосоор баялаг, илчлэг бага. Бодисын солилцоог сайжруулж, цатгалан мэдрэмжийг нэмэгдүүлдэг.
Жимсгэнэ
Нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ нь илчлэг бага хэр нь ширхэглэг, С витамин, магни, К витамин ихтэй.
Хар шоколад
Моно ханаагүй тосны хүчил агуулдаг болохоор бодисын солилцооны хурдыг сайжруулдаг.
1 comment
bygdiig ni odor bollono l iddeg….ooh alga bolohgui l baina daa