2020-06-05 13:14
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын хурандаа П.Эрдэнэбат: “Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс 26 иргэн дэглэм зөрчсөн. Үүнээс 12-т нь хуулийн хариуцлага хүлээл”гэсэн. Тухайлбал, 13 хүн хаяг дээрээ байгаагүй. Өчигдөр гэрийн тусгаарлалтад байсан буюу ХУД-т оршин суудаг М.Батсүх гэх иргэн тусгаарлалтын горим зөрчиж өөрийн ах болон дөрвөн залуутай архи уусан […]










