Зөв хооллоход хүний амьдралд асар том өөрчлөлт хийх шаардлага огтхон ч байхгүй. Өөрсдийн мэддэггүй хортой муу зуршлуудаасаа салахад л зөв хооллодог болно гэсэн үг. Хоол судлаач Альбина Комиссарова хаях хэрэгтэй муу зуршлуудыг жагсаажээ.
Хоолны дараа “амтлаг” цай уудаг. Олон хүн хоолны дараа өөрийн мэдэлгүй аяга цай уухыг эрмэлздэг. Тэгэхдээ бүр амтлаг, чихэрлэг цай, ундаа уухыг хүсдэг. Энэ зуршил бидэнд хүүхэд наснаас тогтсон бөгөөд их идэхэд хүргэдэг байна. Хоол судлаачид жимс, жимсгэнэтэй цай ууж, алгуурхан амттанаас татгалзах, нимбэгтэй цай л уухыг зөвлөжбайна.
Байнга нэмдэг. Та хоолныхоо хэмжээг хянаж сураагүй байна. Аяганыхаа талыг ногоо, жимсээр дүүргэ, ¼-ийг нь уураглаг хүнсээр, ¼-ийг нь нүүрс усаар дүүргээрэй. Чадахгүй бол калорийг нь бага зэрэг нэмээрэй.
Моодны бүтээгдэхүүний араас хөөцөлддөг. Уургийн батон, кокосын чихэртэй шоколад гээд адилхан л илчлэг ихтэй бүтээгдэхүүнийг эрүүл гэж ихээр иддэг. Олон хүн ашигтай бүтээгдэхүүн хэрэглээд турна гэж бодож хэтрүүлдэг талтай. Тиймээс илчлэгийг нь сайн анхаараарай.
Гар утас, дэлгэц ширтэж иддэг. Олон хүн үүнд нэг их ач холбогдол өгдөггүй. Томчууд, хүүхдүүдийн аль аль нь идэж байхдаа өөр зүйлд анхаарлаа сарниулах хэрэгтэй. Хамт суугаа хүмүүстэйгээ ярилцаж хоолловол амархан цадсанаа мэдрэх болно.