Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.05/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр 715 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-ын ачаа тээврийн жолооч юм.
Уг жолооч нь зургаадугаар сарын 3-нд орж ирсэн бөгөөд сэжигтэй гэж үзсэн учраас Сэлэнгэд тусгаарласан байсан. Түүнийг өнөөдөр ХӨСҮТ-д авчирж эмчилж эхэлсэн. Тагнуул болон холбогдох мэргэжлийн байгууллагаас бүрдсэн баг Алтанбулаг боомтод ажиллаад ирлээ. Хилийн мэргэжлийн ажилчид маш сайн ажиллаж байна гэж дүгнэлээ. Мөн олимпийн медальт тамирчид 12 сая төгрөгийн хандив өгсөн тул талархаж байна.
Сайн мэдээ дуулгахад өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны хяналтад шилжлээ. Тэдний хоёр нь оюутан, гурав нь 33-50 насны хүн байна. Ингээд Монгол Улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 191, эдгэрсэн 70, одоо эмчлүүлж байгаа 121 хүн байна. Эмчлүүлж байгаа өвчтөнөөс хүндэвтэр 15 хүн байна.
1 comment
test