Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс коронавируст хамгийн өртөмтгий. Энэхүү судалгааг олон улсын эрдэмтдиийн бүлгээс 1980 өвчтөний генетикийн материалд судалгаа хийгээд гаргаж иржээ. Эдгээр өвчтөнүүд нь Испани, Италийн эмнэлгүүдэд эмчлүүлж байсан хүмүүс аж.
Мэргэжилтнүүд хоёрдугаар бүлгийн цустай хүмүүсийг шинэ төрлийн коронавирусийн халдварт хамгийн их өртөж байгааг илрүүлсэн байна. Харин нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс халдварт өртөх нь харьцангуй бага.
Орост ч мөн хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс илүү халдвар авч байгааг тогтоосон байна. Гуравдугаар сарын дундуур Хятадын эрдэмтэд хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс COVID-19-ээр өвчлөх нь 1,2 дахин их, харин нэгдүгээр бүлгийнхэн 1,3 дахин бага гэж тооцоолжээ.