Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын хурандаа П.Эрдэнэбат: “Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс 26 иргэн дэглэм зөрчсөн. Үүнээс 12-т нь хуулийн хариуцлага хүлээл”гэсэн.
Тухайлбал, 13 хүн хаяг дээрээ байгаагүй. Өчигдөр гэрийн тусгаарлалтад байсан буюу ХУД-т оршин суудаг М.Батсүх гэх иргэн тусгаарлалтын горим зөрчиж өөрийн ах болон дөрвөн залуутай архи уусан байна. Үүнд хариуцлага тооцно. Мөн сонгуулийн сурталчилгааны материал тараахдаа гэр бүлийн гишүүдтэй харьцахгүй хаалганы гадна үлдээнэ гэж заасан тул энэ журмаа биелүүлж ажиллаач гэж анхааруулмаар байна” гэлээ.