Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол коронавирус тусаад эдгэрлээ гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга Долаан Салчак нь өнөөдөр мэдэгдлээ. Шолбан Кара-оол хоёр ч удаа COVID-19-ийн шинжилгээ өгөөд сөрөг гарсан тул ойрын хугацаанд ажилдаа орохоор болсон байна.
Тэрбээр 05 сарын 25-нд коронавирус илэрсэнтэй холбоотойгоор эмнэлэгт хэвтсэн. Түүнээс гадна Тувагийн Танды, Улаг-Хема аймгуудын дарга нар гээд хэд хэдэн хүн халдвар авчээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр Тувад коронавирусийн 1221 тохиолдол батлагдсанаас 60 нь сүүлийн нэг хоногт тохиож, 53 нь эдгэрчээ.