52793-520-1.jpg

2020-06-11 14:05
НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд зарим иргэдийн хувийн мэдээлэл зөрснөөс шалтгаалан буцаан олголтоо аваагүй байгаа ажээ. Тэдгээр иргэд энэ сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулан, урамшуулал авах хүсэлтээ дахин баталгаажуулах шаардлагатай юм байна. Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын […]

5-4-1024x504.jpg

2020-06-11 13:50
“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо “White Rock Center”-т энэ сарын 23-нд хийхээр болжээ. Тэд тус тоглолтоо “Хүрээ” энтертайнмент ХХК-тай хамтран зохион байгуулж, МҮОНРТ-ээр үзэгчдэд шууд дамжуулан хүргэх  бол ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж юм. Эл хамтлаг нь Монголын биет бус өв болсон хөөмий, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг […]

safe_image-1-1.jpg

2020-06-11 13:44
2020/06/11 Хийжүүлсэн болон чихэрлэг ундааны хор уршгийн талаар томчууд бид мэддэг хэрнээ үр хүүхдүүдтэйгээ хамт хэрэглэсээр байдаг. 500 грамм хийжүүлсэн ундаанд 12 цайны халбагатай тэнцэххэмжээний сахар ордог аж. Тэгвэл өдөрт ийм хэмжээний хийжүүлсэн ундаа уудаг хүүхэд жилд 22 кг элсэн чихэр иддэг гэсэн үг. Хийжүүлсэн ундааны гол хэрэглэгчид нь 6-25 насныхан. Эх хүүхдийн эрүүл мэндийн […]

6666.jpg

2020-06-11 13:32
УОК-ын өнөөдрийн хуралдаанаар зургаадугаар сарын 21-нд АНУ-ын Сиэтл хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх шийдвэр гаргалаа. Уг нислэгээр АНУ-д хүмүүнлэгийн тусламжаар олгож буй нэг сая ам.долларын хамгаалалтын хувцас хэрэгслийг хүргэж өгөх юм. Ингэхдээ АНУ-д гацсан хүндэтгэн үзэх шалтгаантай 250-260 иргэнийг татан авахаар болсон байна. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Маргааш Энэтхэг рүү тусгай үүргийн нислэг үйлдэж, […]

0611-3.jpg

2020-06-11 13:18
УОК-оос сонгуулийн сурталчилгааны үеэр дагаж мөрдөх журам батласан. Гэвч нэр дэвшигчид болон хуралд оролцож байгаа иргэд дунд журам зөрчих тохиолдол цөөнгүй байгааг УОК-ын дарга санууллаа. Тиймээс журам зөрчвөл холбогдох хуулийн хүрээнд хариуцлага хүлээхийг анхааруулж байна.  

шадар-сайд.png

2020-06-11 13:14
УОК-ын 23 дахь хурал өнөөдөр болж таван асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар ХӨСҮТ-ийн хүчин чадал, нөхцөл байдлын талаар сонсчээ. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 194 хүн коронавируст халдвартай байснаас 89 хүн бүрэн эдгэрээд байгаа юм. ХӨСҮТ нэг хүнийг эмчлэх дундаж ор хоног 30 гэж үзэн шаардлагатай эм тариа хамгаалах хэрэгслийн 30 хоногийн нөөцтэй байгаагаа хэлжээ. N95 амны хаалт […]

e975ff6a7bf5b9cdcd1bac8c7fd10642_x3-1.jpg

2020-06-11 12:02
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэх 200 автобусыг БНХАУ-аас  оруулж ирэхээр болжээ. Эдгээр автобусыг 6-8 дугаар сард оруулж ирэх бөгөөд төлбөрийг урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд гурван жилийн хугацаанд төлөх гэнэ. Уг автобус нь нэг ширхэг нь130 мянган ам.долларын өртөгтэй юм. Улаанбаатар хотын хэмжээнд улсын 224 ерөнхий боловсролын сургууль байдаг. Эдгээр сургууль руу дунджаар 30 […]

Ambaselmaa_1_l.jpg

2020-06-11 11:37
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.11/ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Зургаадугаар сарын 10-нд  нийт 315 хүнд шинжилгээ хийхэд  коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд байгаа 8 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Дорноговь аймгийн “Ханги” боомтоор орж ирсэн 23 ачаа тээврийн жолооч, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн найман жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Зэвсэгт хүчний 77 хүнд хийсэн […]

5555555.jpg

2020-06-11 11:15
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.11/ ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд нийт 7.4 сая халдварын тохиолдол илэрч, 417 мянган хүн нас барлаа. Одоогоор нийт 3,5 сая хүн эдгэрч, 3,2 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 127 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Мөн сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 8400 шинэ […]