2020-06-11 12:021min00

Эхний ээлжинд хотын захын хорооллын 15 мянган сурагчдад 200 автобусаар үйлчилнэ

e975ff6a7bf5b9cdcd1bac8c7fd10642_x3

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэх 200 автобусыг БНХАУ-аас  оруулж ирэхээр болжээ.

Эдгээр автобусыг 6-8 дугаар сард оруулж ирэх бөгөөд төлбөрийг урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд гурван жилийн хугацаанд төлөх гэнэ. Уг автобус нь нэг ширхэг нь130 мянган ам.долларын өртөгтэй юм.

Улаанбаатар хотын хэмжээнд улсын 224 ерөнхий боловсролын сургууль байдаг. Эдгээр сургууль руу дунджаар 30 мянган сурагч нийтийн тээвэр ашиглах, эсвэл заавал хэн нэгнээр хүргүүлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Эхний ээлжид хотын захын хорооллуудаас сургуульдаа явдаг 15 мянган сурагчийг 200 автобусаар тээвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд эг автобус нь 54 хүүхдийн багтаамжтай аж.