Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.11/

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд нийт 7.4 сая халдварын тохиолдол илэрч, 417 мянган хүн нас барлаа. Одоогоор нийт 3,5 сая хүн эдгэрч, 3,2 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 127 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа.

Мөн сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 8400 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 70-79-өөр нэмэгдэв. Ялангуяа Эрхүүд нэг өдөрт 182, Тувад 79 тохиолдол илэрсэн тул хил залгаа аймгийнханд анхааралтай байна уу.

Манай улсад нийт 1638 хүн ажиглалтад байна. Зоонозийн төвөөс өчигдөр Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоц, 8 автобусад ариутгал хийсэн.

119 дугаарт 129 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын хоёр орноос 3 хүн зөвлөгөө авсан. Иргэдээс үйлчилгээний газруудад хүмүүс амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн